Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • Русский
  • English
  • Mongolian
» Бүртгэлийн ажиллагаа

Бүртгэлийн ажиллагаа

Бүртгэлийн ажиллагаа

  • Орон Нутгийн нислэгийн Бүртгэл: Агаарын хөлөг хөөрөх хуваарьт цагаас 1 цаг 30 минутын өмнө бүртгэлийн ажиллагаа эхэлж, нислэг эхлэх цагаас 45 минутын өмнө бүртгэл хаагдана.
  • Олон Улсын Нислэгийн Бүртгэл:  Агаарын хөлөг хөөрөх хуваарьт цагаас 2 цагийн өмнө нислэгийн бүртгэлийн ажиллагаа эхэлж, нислэг эхлэхээс 1 цагийн өмнө бүртгэл ажиллагаа хаагддаг тул та нислэгтээ хоцролгүй ирээрэй.
*Улаан-Үд хотын нисэх буудалд нислэгийн бүртгэлийн ажиллагаа агаарын хөлөг хөөрөх хуваарьт цагаас 3 цагийн өмнө эхэлж,  1 цаг 20 минутын өмнө бүртгэлийн ажиллагаа хаагддаг болохыг анхаарна уу.

Бүрдүүлэх бичиг баримт

Та аялалд гарахдаа бичиг баримтын бүрдүүлэлтээ сайтар хангахаа мартуузай.

Орон нутгийн нислэг: Насанд хүрсэн зорчигч нь хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, 16-гаас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээр зорчино.
Олон Улсын Нислэг: Хүчин төгөлдөр гадаад паспорт болон аялах гэж буй улсын визтэй зорчино.

Эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон жолооны үнэмлэхээр аялалд гарах боломжгүй гэдгийг анхаарна уу.